Хүүхдээ Аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношлогдсоны дараа ээж аавуудын сэтгэл санаа удаан хугацаанд санаа зовниж эргэлзэж байсан бол оношоо мэдсэндээ харьцангуй тайвширдаг бол зарим ээж аавууд маш ихээр хямарч сэтгэлээр унадаг. Бид таныг ойлгож байна.
Та мянган мянган онцгой хүүхдүүдтэй хүчирхэг ээж аавуудын нэг болж үргэлж итгэл найдвараа алдалгүйгээр илүү хүчирхэг байж онцгой төрсөн хүүхэддээ сайхан ирээдүйг бэлэглэх аялал энэ мөчид эхэлж байна.

СЭТГЭЛ САНААНЫ ХЯМРАЛАА ДАВАН ТУУЛАХ

ЗӨВЛӨГӨӨ
Аутизм ба Бусад Онцгой Хүүхдүүдийн Академи нь аутизмын хүрээний эмгэг болон бусад хөгжлийн эмгэгтэй хүүхэдтэй ээж аавууд, сургууль цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагуудад, ба эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд зөвлөгөөг хүргэж байна.
Ээж аавуудад зориулсан зөвлөгөөнүүд

Гэртээ хийх интервенциуд
Бид аутизмтай хүүхэдтэй ээж аавуудад зориулан "Хэрхэн аутизмтай хүүхэдтэйгээ гэрийн нөхцөлд ажиллах вэ" цуврал хичээлүүдийг хүргэж байна.
Багш нарт зориулсан зөвлөгөөнүүд

Зөвлөгөө авах
Танай анги эсвэл цэцэрлэг, сургуульд аутизмтай байж магадгүй хүүхэд байгаа бол эсвэл багш ажилчиддаа аутизмболон хөгжлийн эмгэгүүдийн талаар сургалт зөвлөгөө авах бол бидэнтэй холбогдоно уу.
Эмч нарт зориулсан зөвлөгөөнүүд

Аутизмын талаар мэдээлэл
Танай ангид эсвэл цэцэрлэг сургуульд аутимзтай байж магадгүй хүүхэд байгаа бол та ямар шинжүүдийг анзаарах хэрэгтэй вэ, ээж аавд нь хэрхэн, яаж хэлэх талаар зөвлөгөөг хүргэж байна.

Үзлэг хийх үеийн зөвлөгөө
Танай ангид зан авирын бэрхшээлтэй хүүхэд байдаг бол тухайн хүүхэдтэй яа харьцах вэ, яаж ямар аргаар заавал хүүхдийн сурлагын амжилт өндөр байх талаар зөвлөгөөг хүргэж байна.

Зөвлөгөө авах
Танай хариуцсан аймаг, дүүрэг, хороонд аутизмын хүрээний эмгэгтэй байж болох хүүхэд байгаа бол эсвэл эмч нартаа аутизм болон хөгжлийн эмгэгүүдийн талаар сургалт зөвлөгөө авах бол бидэнтэй холбогдоно уу.



