Хүүхдээ Аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношлогдсоны дараа ээж аавуудын сэтгэл санаа удаан хугацаанд санаа зовниж эргэлзэж байсан бол оношоо мэдсэндээ харьцангуй тайвширдаг бол зарим ээж аавууд маш ихээр хямарч сэтгэлээр унадаг. Бид таныг ойлгож байна.
Та мянган мянган онцгой хүүхдүүдтэй хүчирхэг ээж аавуудын нэг болж үргэлж итгэл найдвараа алдалгүйгээр илүү хүчирхэг байж онцгой төрсөн хүүхэддээ сайхан ирээдүйг бэлэглэх аялал энэ мөчид эхэлж байна.

СЭТГЭЛ САНААНЫ ХЯМРАЛАА ДАВАН ТУУЛАХ

АУТИЗМЫН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭНИЙ БАГЦ
Манай оношилгоо, үнэлгээний онцлогууд


Аутизм Онцгой Хүүхдүүдийн Академи нь олон улсын стандартын дагуу аутизмын хүрээний эмгэгийн нарийвчилсан үнэлгээг 24+ дээш сартай хүүхдүүдэд хийж байна.
Манай үнэлгээ нь 1) Цогц үнэлгээ 2) Ээж аавуудад зориулсан онлайн видео сургалт 3) Ганцаарчилсан зөвлөгөө гэсэн үндсэн 3 хэсгээс бүрддэг.
I. Хөгжлийн эмгэгийн цогц үнэлгээ:1) Аутизмын хүрээний эмгэгтэй эсэхийг олон улсын стандарт оношилгооны аргаар үнэлэн тогтоох, түвшинг нь тодорхойлох; 2) Хүүхдийн хэл яриа болон харилцаа хөгжихөд чухал шаардлагатай чадваруудын үнэлгээ* (аутизм болон хөгжлийн эмгэгтэй хүүхдүүдэд чухал хамааралтай үнэлгээ); 3) Хэл яриа ба хүүхдийн хөгжил ба сурах үйл явцад саад учруулагч зан авирын нарийвчилсан үнэлгээ* (аутизм болон хөгжлийн эмгэгтэй хүүхдүүдэд чухал хамааралтай үнэлгээ); 4) Хэл ярианы хөгжил ба сурах үйл явцад нөлөөлөгч хүчин зүйлүүдийн үнэлгээ*
* Аутизм болон хөгжлийн эмгэгтэй хүүхдүүдэд чухал хамааралтай үнэлгээ бөгөөд Монгол зөвхөн манай байгууллага дээр хийгддэг нэмэлт үнэлгээ
II.Ээж аавуудад зориулсан онлайн видео сургалт: хүүхдийн хөгжлийн түвшнээс хамааран 5-14 хоногийн хугацаанд онлайн видео хэлбэрийн сургалт юм. Энэхүү сургалтаар 1) Аутизмын хүрээний эмгэгийн талаар бүрэн ойлголт өгөх нарийвчилсан сургалт 2) Хэл яриа харилцааг сайжруулах гол аргачлалууд 3) АВА Терапигийн ээж аавуудад зориулсан суурь чадвар олгох хичээл 4) АВА Терапи хүсэлтийг илэрхийлүүлэх аргаар хэл яриаг хөгжүүлэх сургалт 5) АВА Терапи ашиглан хүүхдийн зан авирын асуудлуудтай тэмцэх гол аргачлалууд 6) Харилцан ном уншуулах аргачлалаар хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх техникүүд зэрэг хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг нөхөхөд чиглэгдсэн сургалтууд
III.Ганцаарчилсан зөвлөгөө: Ээж аавууд сургалтаа дуусгасны дараа Солонгоо эмчээс webinar хэлбэрээр (онлайнаар шууд холбогдон) ганцаарчилсан 15-20 минутын сургалтаар сурсан зүйлээ баталгаажуулах, хүүхэд дээрээ хэрэгжүүлж байх үедээ зөвлөгөө авах, нэмэлт асуултанд хариулт авах
Оношилгооны үе шат
01. Холбогдох
02.
Цаг авах
03.
Бэлтгэл
04. Оношилгоо
05. Боловсруулалт
06.
Сургалт
07.
Зөвлөгөө
Бидэнтэй мэссэнжирээр холбогдож мэдээлэл авах
Онлайнаар Аутизмын үнэлгээний цаг авах мэдээллээ бүртгүүлэх
Оношилгооны бэлтгэлийг манайхаас илгээсэн зааварчилгааны дагуу хийх
Оношилгоо, үнэлгээ 80 минутын турш үргэлжлэнэ.
Ээж аавуудын асуумж онлайн хэлбэрээр 45-60 минут хийгдэнэ.
Аутизмын ба бусад хөгжлийн эмгэгийн үнэлгээ + Нэмэлт үнэлгээний эцсийн дүгнэлт гаргах хугацаа нь 10 хүртэл өдөр байдаг.
Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй ээж аавууд онлайн видео хичээлүүд үзнэ.
Хүүхдийнхээ онош, үнэлгээ, зөвлөгөө, АВА интервенци эмчилгээтэй холбоотой нарийвчилсан 20 минутын зөвлөгөө авах боломжтой.
Хэрвээ хүүхэд оношилгооны өдөр эцсийн онош тавихад хангалттай хэмжээний бүх чадварын үнэлгээг хийлгэх боломжгүй байсан бол дахин өөр өдөр товлож нэмэлт мэдээллийг гүйцээн авсны дараа дүгнэлтийг гаргана.