top of page

ЭЭЖ ААВУУДАД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ

Хүүхдээ Аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношийг зарим аав ээж эмзэглэн хүлээж авдаг бол заримын нь эргэлзээ арилсантай холбоотой харьцангуй тайвширдаг.
 
Ямартаа ч таны хувьд онцгой хүүхдүүдтэй мянган мянган хүчирхэг ээж аавуудын нэг болж хүүхдийнхээ ирээдүйг гэрэлтэй байлгахын төлөө зүтгэх бууж өгч болохгүй харицлагатай аялал эхэлж байна.

 

Сэтгэл санааны хямралаа даван туулах

Хүүхдээ Аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношлогдсоны дараах сэтгэлзүйн хямралуудыг бид ойлгож байгаа бөгөөд та аль болох хурдан даван туулах нь чухал байдаг. Үүнд:

Үгүйсгэх : Эхэндээ зарим ээж аавууд энэ мэдээг сонсоод итгэхийг хүсэхгүй үгүйсгэхийг оролддог. Гэвч хүүхдээ эрт оношлуулж оношийг нь эрт мэдэж арга хэмжээ авах нь хүүхдийн ирээдүйд маш чухал билээ.
 
Уур хүрэх: Зарим ээж аавууд хямарсны дараа уур нь хүрч эхэлдэг: Яагаад? Би юуг буруу хийв?(Та аутизмын шалтгааны талаар энд дарж уншаарай) зэргээр өөрөөсөө болон бусдаас бурууг хайж эхэлэхээс гадна оношилгоонд дэмий орууллаа (зөвхөн тухайн үеийн тайвшралыг эрэлхийлж) гэж бодож ч болно. Энэ үед нийгмийн сүлжээгээр явсан ташаа мэдээлэлд итгэх, гэр бүлийн маргаан үүсэх зэргээр хүүхдийнхээ оношинд хариу үзүүлдэг. Гэвч энэ үе бол танай гэр бүлийн хувьд маш чухал бөгөөд нэг нэгэндээ түшигтэй байж даван туулаарай.


Мөн аутизмын хүрээний эмгэг нь хүнд хөнгөний зэрэг болон хүүхдийн наснаас хамааран харилцан адилгүй хугацаанд хөгжлийн хоцрогдлоо нөхдөгийг анхаарах хэрэгтэй. Өндөр хөгжилтэй орнуудад тухайлбал АНУ-д аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношлогдсон хүүхдүүдийн 90% гаруй нь ердийн хөгжилтэй хүүхдүүдтэй хамт суралцдаг ба эрт оношлуулж интервенцид хамруулах нь чухал байдаг.
​​
Хүлээн зөвшөөрөх : Хүүхдээ онцгой төрсөн гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрч, зөв мэдээлэлтэйгээр цаашид хэрхэн хүүхдийнхээ хөгжлийн хоцрогдлыг нөхөх талаар бодож эхлэх, мэргэжлийн байгууллагын зөвлөгөө дагаж хэрэгжүүлж эхлэх.

 

Нотолгоонд суурилсан АВА эмчилгээнд хамрагдаж эхлэх

Аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношлуулсан бол хамгийн түрүүнд ABA интервенци эмчилгээнд хамруулж эхлэх талаар бодоорой. Учир нь Аутизмын хүрээний эмгэгийн хамгийн үр дүнтэй бөгөөд хамгийн их нотолгоотой эмчилгээ нь АВА интервенци эмчилгээ байдаг.


Та энд дарж АВА интервенци эмчилгээний талаар мэдээлэл аваарай.
 

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

976-8911 7729

autismacademy.mn@gmail.com

  • Facebook

сошиал хуудас

ХАЯГ БАЙРШИЛ

Улаанбаатар, СБД, 7-р хороо, Эрхүүгийн Гудамж 10/2, Аутизм Онцгой Хүүхдүүдийн Академи

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2024

"Autism and Other Exceptional Children's Academy"

bottom of page