Хүүхдээ Аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношлогдсоны дараа ээж аавуудын сэтгэл санаа удаан хугацаанд санаа зовниж эргэлзэж байсан бол оношоо мэдсэндээ харьцангуй тайвширдаг бол зарим ээж аавууд маш ихээр хямарч сэтгэлээр унадаг. Бид таныг ойлгож байна.
Та мянган мянган онцгой хүүхдүүдтэй хүчирхэг ээж аавуудын нэг болж үргэлж итгэл найдвараа алдалгүйгээр илүү хүчирхэг байж онцгой төрсөн хүүхэддээ сайхан ирээдүйг бэлэглэх аялал энэ мөчид эхэлж байна.

СЭТГЭЛ САНААНЫ ХЯМРАЛАА ДАВАН ТУУЛАХ

ЭЭЖ ААВУУДАД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ
Та хүүхдээ Аутизмын хүрээний эмгэгтэй байх гэж санаа зовж байна уу?
Та дараах хамгийн эхний 5 алхамыг дагаарай.

Сайн ажигла, хэт
удаан битгий эргэлзээрэй
Нотолгоогүй мэдээлэлд битгий автаарай
Мэргэжлийн байгууллагад хандаарай
Аутизмын / Хөгжлийн бэрхшээлийн үнэлгээ /оношилгоо хийлгэх


Зөвлөгөөг хэрэгжүүлэх
I. Сайн ажигла, хэт удаан битгий эргэлзээрэй
Хэрвээ таны хүүхэд 2 нас хүрчихсэн боловч хэл орохгүй байх хөгжлийн хувьд бусдаас хоцорч, арай өөр байгаа бол битгий удаан эргэлз. Үеийн хүүхдүүдтэй нь харьцуул, цэцэрлэгийн багшаас нь асуу - ингэж асуухдаа битгий санаа зов. Гэр бүлийнхээ хүнтэй сайтар ярилц, хамтдаа ажигла. Учир нь хүүхэд хэдий эрт оношлогдож зөв арга хэмжээ авна хөгжлийн хоцрогдолоо тэр хэмжээгээр хурдан бас үр дүн сайтай нөхдөг.

II. Баталгаа нотолгоогүй мэдээлэлд битгий авт, мэргэжлийн зөвлөгөөг ав
Өнөөгийн интернетийн зах хязгааргүй их мэдээлэл дундаас мэргэжлийн үнэн бодит мэдээлэл авна гэдэг хүүхдээ аутимзын хүрээний эмгэгтэй байх гээд сэтгэл зовниж буй ээж аавуудад амаргүй зүйл юм.
Та элдэв нотлогдоогүй, эрсдэлтэй эм, бэлдмэлийг хүүхэддээ туршиж хүндрэл гаргах эсвэл цаг алдахаас сэргийлэхийн тулд аль болох Нийгмийн сүлжээний (Facebook пэйж хуудас зэрэг) мэдээллэлд болгоомжтой хандаж мэргэжлийн байгууллагаас, мэргэжлийн зөвлөгөөг авахыг эрмэлзээрэй. Учир нь олон нийтийн сүлжээний мэдээлэл, хэн нэгний дам яриа нь эргээд хариуцлага бодогдох боломж бага бөгөөд үр дүнтэй нь нотлогддоггүй ч идэвхитэй сурталчлагддаг бүтээгдэхүүн аль ч улсад маш их байдагийг анхаарна уу.
III. Мэргэжлийн байгууллагад хандаж,
мэргэжилтнээс зөвлөгөөг авах хэрэгтэй
Манай нийгэмд Аутизмын хүрээний эмгэгийн талаар мэдээлэл сүүлийн 5-6 жилд л харьцангуй яригддаг болсон хэдий ч аутизмын хүрээний эмгэг нь хөгжлийн бэрхшээлийн арав гаруй ангилалын эмгэгийн нэг бөгөөд хоорондоо ижил шинжээр давхцах (тухайлбал хэлд удаан орох, нийгэмтэй харилцах дургүй зэрэг шинжүүд нь аутизмаас гадна өөр хэд хэдэн хөгжлийн эмгэгүүдэд ч илэрдэг) тохиолдлууд байдаг тул хөгжлийн бэрхшээлийн мэргэжилтэн, энэ чиглэлээр нарийсан үйл ажиллагаа явуулдаг байгууллагад хандан мэдээлэл аваарай.

Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог хийхэд ямар нэгэн эмнэлгийн тоног төхөөрөмж (рентген, компьютерт томографи г.м) ашигладаггүй бөгөөд Хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр нарийн мэргэжилтэн үнэлгээ оношилгоог хийдэг. Аутизмын хүрээний эмгэгийг эрт буюу 2 наснаас эхлэн оношлуулах нь чухал бөгөөд ингэснээр эрт үеийн интервенцид/эмчилгээнд хамрагдаж хөгжлийн хоцрогдлыг илүү үр дүнтэй нөхөх ач холбогдолтой байдаг. Аутизмын оношилгооны талаар энд дарж дэлгэрэнгүй уншаарай.
IV. Аутизмын / Хөгжлийн бэрхшээлийн
үнэлгээ /оношилгоо хийлгэх

V. Оношилгооны дүгнэлт болон зөвлөгөөг
хэрэгжүүлэх

Аутизмын хүрээний эмгэгтэй эсвэл Бусад хөгжлийн эмгэгтэй (тухайлбал: тусгай хэл ярианы бэрхшээл, глобал хөгжлийн хоцрогдол, оюуны бэрхшээл г.м) гэж оношлогдсоны дараа ээж аавуудын хувьд томоохон цохилт, сэтгэл санааны дарамт үүсдэгийг бид ойлгож байна, гэхдээ та бууж өгөлгүй Оношилгооны дараах зөвлөгөө, хүүхэдтэйгээ хэрхэн ажиллаж хөгжлийн хоцрогдлыг нь нөхөх талаар сургалтанд хамрагдах шаардлагатай.
Хэрэв хүүхэдтэй хамгийн тохирсон нотолгоонд эмчилгээг шантралгүй тууштай хэрэгжүүлбэл таны хүүхдэд хөгжлийн хоцрогдлоо нөхөж, амжилттай суралцаж, найз нөхөдтэй болж ажил хөдөлмөр эрхэлж, аз жаргалтай амьдрах боломж бий. Гагцхүү удаан хугацаанд, уйгагүйгээр багш болон ээж аавууд хамтран ажиллах чухал!.
