Хүүхдээ Аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношлогдсоны дараа ээж аавуудын сэтгэл санаа удаан хугацаанд санаа зовниж эргэлзэж байсан бол оношоо мэдсэндээ харьцангуй тайвширдаг бол зарим ээж аавууд маш ихээр хямарч сэтгэлээр унадаг. Бид таныг ойлгож байна.
Та мянган мянган онцгой хүүхдүүдтэй хүчирхэг ээж аавуудын нэг болж үргэлж итгэл найдвараа алдалгүйгээр илүү хүчирхэг байж онцгой төрсөн хүүхэддээ сайхан ирээдүйг бэлэглэх аялал энэ мөчид эхэлж байна.

СЭТГЭЛ САНААНЫ ХЯМРАЛАА ДАВАН ТУУЛАХ

БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ
Манай улсад тэгш хамруулах боловсролын дэмжих хууль гарсантай холбоотой уламжлалт аргаар үр дүнтэй хичээл заахад амар биш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ердийн сургуульд сургах шаардлагатай болон өөрчлөгдөж байна. Уламжлалт аргаар сурган хүмүүжүүлэхийн тулд загнах эсвэл шийтгэх аргууд нь зарим хүүхдүүд, жишээлбэл аутизмтэй зэрэг онцгой хүүхдүүдэд үр дүн багатай байдаг. Хичээл, сургуулиас хөөх зэрэг хатуу шийтгэлийн аргууд нь ар гэрийн бэрхшээлтэй эсвэл сурлагын бэрхшээлтэй буюу хамгийн их сургуульд сурах шаардлагатай хүүхдүүдийн чухал сурах боломж, хугацааг хасахад хүргэнэ.
Харин эерэг зан авирын дэмжлэг хэмээх аргыг АНУ зэрэг өндөр хөгжилтэй орны боловсролын байгууллагуудад улам өргөнөөр хэрэглэх болсон бөгөөд хөгжлийн бэрхшээлгүй болон бэрхшээлтэй хүүхдүүдийг амжилттай хамтад нь сургахын тулд сургууль даяараа хэрэгжүүлэх зан авирын хяналт, ангийн зохион байгуулалт, хүүхэд бүрт тусгайлсан дэмжлэг үзүүлэх зэрэг арга барилын цогц юм. Сургуулиуд сурагчдын зан авирын бэрхшээлүүдтэй тэмцэхий тулд ямар зан авир тохиромжтойг урьдаар тайлбарлаж асуудал гарахаас урьдчилан сэргийлэх чухал эхний алхам юм.
Тэгш хамруулах боловсролыг дэмжээд хэдэн арван жил болж буй АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудын туршлага хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүүхдүүдийн аль аль нь хамтдаа сурсанаараа илүү хөгждөгийг харуулж байгаа. Гэхдээ тусгай боловсролын мэдэгдэхүүнгүй ерөнхий мэргэжлийн багш нар академик хичээл, нийгэм, сэтгэл хөдлөл, зан авирын онцлог чанар, өөр арга барил шаарддаг хүүхдүүдтэй ажиллахдаа туршлага дутах, сандарч балмагдаж болно. Иймээс тэгш хамруулах боловсролыг хэрэгжүүлж буй анги, сургууль, цэцэрлэгүүд зан авирын асуудлуудыг шийдвэрлэх чадвар ба үр дүнтэй заах нэмэлт арга барилуудад суралцах нь чухал байдаг.
Зөвлөгөөг хэрэгжүүлж эхлэхээс өмнө анхаарах чухал асуудлууд:
-
Хэд хэдэн аргачлал туршиж үзэх хэрэгтэй
-
Нэг аргачлалыг хамгийн багадаа 4 долоо хоног тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд нэг дор 1-ээс олон аргачлал хэрэгжүүлж болно.
-
Аргачлал бүр дээр үр дүнгийн ажиглалт, тэмдэглэл хөтлөөрэй.
-
Хэрэв таны 6 сарын хугацаанд хийсэн аргачлал үр дүн харуулахгүй бол 2-р түвшний арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

I. АНХААРАЛ ТӨВЛӨРӨЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД
ХИЧЭЭЛ ЗААХ ҮЕД:
Хэрэв хүүхдийн анхаарал амархан сарнидаг, хичээлээ хийхээ больж сатаарах нь их, олон шаттай даалгавар гүйцэтгэх эсвэл дуусгах чадваргүй, эргэн тойрны хүүхдүүд, юмс, цонх руу ойр ойрхон харах дуртай, хайхрамжгүй алдаа их хийх, даалгавар дээрээ удаа дараалан алдаад байх зэрэг шинжүүдтэй, эсвэл анхаарал төвлөрөл хэт хөдөлгөөнтэй эмгэг, Сурлагын бэрхшээл, ба бусад амжилттай сурахад саад болох хөгжлийн бэрхшээлтэйг нь та мэдэх бол дараах зөвлөгөөнүүд тусламж болно.
1. Даалгавруудыг жижиг хэсгүүдэд хувааж өгөх
-
Хоосон цаасаар зөвхөн хүүхдээр хийлгүүлэхийг хүсэж байгаа даалгаврыг үлдээн, бусдыг хааж хүүхдэд үзүүлээрэй. Ингээд тухайн даалгаврыг гүйцэтгэсний дараа, цаасаа бага багаар доошлуулан бусад даалгаврыг гүйцэтгүүлнэ.
-
Тухайн хүүхдэд ямар даалгавар хамгийн хэцүү болон хамгийн амарханыг тодорхойлно. Үүний дараагаар хүүхдээр аль даалгаврыг эхэлж хийхийг сонгуулж болно.
-
Хүүхэд даалгаврын нэг хэсгийг хийсний дараа түр завсарлах боломж өгөөрэй.
-
Нэг хуудсан дээр нэг эсвэл цөөн хэмжээний даалгаврыг бичиж даалгавар өгнө. Хүүхэд тухайн хуудсан дээрх даалгаврыг хийж дуусмагцаа даалгавар хийсэн гэсэн тавиурт очиж хийснийхээ дараа дараагийн даалгавраа авах байдлаар бүх даалгавраа дуусгаж болно. Ингэсэнээр хүүхдийг нэг дор олон даалгавраар залгаахгүй, жижиг амжилтжжддаа урамших, богино хугацааны хөдөлгөөнт завсарлага авах боломжтой болно.
2. Юу хийлгэхийг хүсэж байгаагаа жижиглэн ойлгуул
-
Даалгаврын жижиг хэсэг болгоныг давтан уншиж өг
-
Илүү энгийн хялбар хэлээр тайлбарла
-
Яг юу хийлгэхийг хүсэж буйгаа товч бөгөөд тодорхой хэлж өг
-
Даалгавраа тайлбарлаж өгөхдөө тухайн хуудсан дээр яг юу хийлгэхийг хүсэж байгаагаа үзүүлэх, заах
-
Даалгавраа тайлбарлаж өгсний дараагаар нэг болон түүнээс зүйлийг хүүхэдтэй хамт хий.
-
Хүүхдийг даалгаврын тодорхой хэсгийг дуусгасны дараагаар түр завсарлуул.
3. Богино хугацааны завсарлагуудыг өг
-
Ямар ч хүүхэд ашиглаж болох “завсарлага” гэж бичсэн үгтэй ламинаторсдсан хуудас бэлд.
-
Хүүхдэд 5 минутаас дээшгүй хугацаанд сэрүүлэг тавьсан цаг өг эсвэл завсарлага авах газарт сэрүүлэг тавь. Цаг дуусахад хүүхэд эргэн ирэх ёстой.
-
Хүүхдийг хаанаа завсарлага авч болохыг тогтоо (аюулгүй, дуу чимээ багатай орчин байх ёстой)
-
Хүүхдийг цагтаа буцаж ирснийг нь урамшуулан магт.
-
Энэ дүрмийг ангийнхаа бүх хүүхдэд урьдчилан хэлж, тайлбарлан ойлгуул
-
Завсарлага авахыг багш болон хүүхдийн аль нь ч санаачилж болно.
-
Хүүхэд завсарлага авахыг хэтрүүлэн хэрэглэх, даврах хандлага гаргавал нийт авах завсарлагын тоо ба давтамжинд хизгаарлалт тавь (ж: тухайн хүүхэд өдөрт 2 удаа л завсарлага авах эрхтэй).
-
Өөр аргаар завсарлага өгөх (байршлыг сольж суулгах, хөнгөн идэх юм идэх боломж олгох, хүүхдээр ангийн ямар нэг ажил хийлгэх, өөр багшид цаас эсвэл захиа аваачиж өгөх зэрэг хүүхдийг сандлаас нь босгож түр зуур завсарлах боломж олгож болно).
4. Хүүхдийн нэрийг ойр ойрхон дуудаж юм асуух:
-
Хичээлдээ оролцохгүй байгаа, тохиромжгүй үйлдэл гаргаж байгаа, эсвэл бусдын анхаарлыг сариулж байгаа хүүхдийн нэрийг ойр ойрхон дуудаж асуулт асуу
-
Олон хүүхдийн өмнө нэрээ дуудуулж анхаарлыг төвд орохдоо маш ихээс сандардаг зожиг хүүхдийг дуудахын өмнө урьдчилан дуудах гэж буйгаа анхааруулах дохио өгдөг ямар нэг аргатай болох
5. Сургууль/ангийн дүрэм, тохиромжгүй үйлдлийн үр дагаврыг тодорхойл
-
Тохиромжгүй үйлдлийн үр дагаврыг үргэлж сэтгэл хөдлөлдөө автаагүй байдлаар өгч бай
-
Үр дагаврыг товч бөгөөд тодорхой тайлбарла
-
Хүүхдүүдийг ялгаварлалгүйгээр тохиромжгүй үйлдэл бүрт үр дагаврыг өг
-
Хүүхдийг ямар буруу үйлдэл хийснийг нь ба дараагийн удаа юуг өөрөөр хийхийг нь хүүхдээр өөрөөр нь хэлүүл.
-
Ангийн дүрмийг ангийн хананд нааж, хүүхдийг дүрэм зөрчих үед нь хүүхдээр заалга
-
Үе үе ангийн дүрмийг зөв мөрдөхийг жүчигчилсэн байдлаар сургуулил
6. Хүүхдийг өөртөө татах
-
Хүүхэдтэй хичээлийн өмнө, дараа, эсвэл дундуур илүү энгийн, албаны бус байдлаар харьцах, хүүхдийн сонирхол, гэр бүл, санаа зовдог зүйл, найз нөхөд зэргийг талаар асуух. Ингэхдээ ихэвчлэн сонсож, хүүхдийн ярьсан зүйлийг лавлан асуух эсвэл өөрийн үзэл бодлоо илэрхийл.
-
Хүүхдийг өглөө анх хараад нэрээр нь дуудан мэндэл
-
Хичээлийн чөлөөт цагаар юунд сонирхолтойг нь асуух
-
Хичээл заахдаа нэг газраа зогсож тайлбарлахаас илүү анги дундуур наашаа цаашаа сайн явах
-
Илүү их инээмсэглэх
-
Хичээл заахдаа дуу хоолойны тон, өнгө, нам сулыг янз бүрээр өөрчилж илүү сэтгэл хөдлөлтэй ярь
-
Хүүхдэд үзэл бодлоо илэрхийлэх боломж олго
-
Зааж, тайлбарлаж буй зүйл дээрээ олон янзын жишээ ав.
-
Тоглоомын аргаар зарим хичээлийг заах
-
Хүүхдэд хэт хатуурхахгүй байх

II. ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭТ ИДЭВХИТЭЙ ХҮҮХДЭД
ХИЧЭЭЛ ЗААХ ҮЕД:
Хэрэв хүүхэд байн байн суудлаасаа босож алхаж явах, харандаа үзүүрлэх, нойл орох зэрэг үйлдлүүд хийдэг, суудал дээрээ хавчигнан гар хөлөө хөдөлгөх дуртай, гүйх, авирах дуртай, чимээгүй тайван тоглож чаддаггүй зэрэг шинжүүдтэй бол дараах зөвлөгөө тусална:
-
Даалгаврыг өөрөөр хийх боломж олгох (зураг зурах, графикаар үзүүлэх, хүснэгт хийх, компютер дээр даалгавар хийлгэх гм)
-
Асуулт ба даалгаврыг жижиглэн задлах
-
Дуу намсгагчтай чихэвч зүүлгэх
-
Хүүхдээр өгсөн даалгаврыг эргүүлэн хэлүүлэх
-
Хичээлийн дараалал, ангийн хуваарийг аль болох тогтмол байлгах
-
Биеийн хэлээ ашиглах: инээмсэглэх, эрхий хуруугаа гозойлгох, толгой дохих зэргээр биеийн хэлээрээ хүүхдийг урамшуулах эвсэл толгой сэгсэрч үгүй гэх, хөмсгөөх өргөх, хуруугаа гозойлгож 1 минут гэсэн сигнал өгөх зэргээр заавар өгөх.
-
Хүүхдийг өөртэйгээ ойрхон байлга: багштай ойрхон суулгах эсвэл хичээл заах үедээ үе үе хажууд нь очиж байх
-
Өөрийгөө тайвшруулах амьсгалын дасгал зааж өгөх
-
Харилцааны чадвар зааж өгөх
-
Зориулалтын стресс бөмбөг ба фиджетүүдийг атгаж суухыг зөвшөөрөх
-
Даалгаврын сэрүүлэг тавьж тодорхой цагт хийлгэх
-
Хөдөлгөөнт завсарлага өгөх

III. БАГШТАЙ СӨРГӨЛДӨЖ ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРДӨГ ХҮҮХДЭД ХИЧЭЭЛ ЗААХ ҮЕД:
Хэрэв хүүхэд бусадтай амархан хэрэлддэг, өөрөөсөө ахмад настай хүнийг үл хүндэлж сөргөлддөг, том хүний шаардлагыг биелүүлэхээс татгалзах, ангийн дүрэм журмыг мөрдөхөөс татгалзах, өөрийгөө өмөөрөх дуртай бөгөөд хийсэн алдаагаа үгүйсгэдэг, бусдад буруугаа чихдэг зэрэг асуудлууд гаргадаг бол дараах зөвлөгөөнүүд ийм зан авиртай хүүхдэд хичээл заахад тусална:
1. Хүүхэдтэй тайван дуугаар харьцах
-
Энэ аргыг хэрэглэхэд маш их тэвчээр, хүлээцтэй байдал, өөрийгөө хянах чадвар шаардлагатай бөгөөд багш өөрийнхөө уурлаж, үл хүндлэгдсэн гэж үзэж буй, сэтгэл гутарсан зэрэг байдлаа биеийн хэлээрээ харуулахаас сэрэмжлэх. Мөн өөрийн сэтгэл хөдлөлийг хянаж гаднаа илэрхийлэхгүй байхын тулд хичээх хэрэгтэй. Шаардлагатай бол нөхцөл байдлаас өөрийгөө холдуулж хүүхэдтэй ярихаасаа өмнө тайвшрах чухал.
-
Хүүхдэд гаргасан үйдлийн нь үр дагаврыг үргэлж ямар нэг сэтгэл хөдлөлгүйгээр өг
-
Маш тайван саармаг өнгөөр ярь
-
Удаан аажуу хөдөлгөөнүүд хий
-
Хүүхдийн өндрийн түвшинд харьц
-
Заналхийлээгүй тайван биеийн хэл үзүүл
-
Тухайн хүүхдийн уурыг сэдрээдэг биш бол нүд рүү нь харж харьц
2. Хүүхдэд сонголт өг
-
Тайван дуугаар таны хувьд зөвшөөрч болох 2 сонголт өг. Жишээ нь: “чи хичээлээ өөрийнхөө ширээн дээр суугаад эсвэл тэр ширээн дээр суугаад хийж болно”
-
Хүүхдэд сонголт хийх 10 секунд өг (ж: би чамд хэд хэдэн сонголт өглөө, хэрэв чи 10 тоолохын дотор шийдэхгүй бол би чиний өмнөөс шийднэ шүү, нэг, хоёр…). Ингэснээр хүүхэд сонголт хийхгүй цаг үрэхээс сэргийлнэ.
-
Ангийн бүх хүүхэд эсвэл хэсэг бүлэг хүүхдэд гэрийн даалгавраа өөрөө сонгон хийх боломж олго (ж: та нар тэгш эсвэл сондгой дугаартай даалгавруудыг хийгээрэй, та нарын сонголт гм).
-
Шагнаж, урамшуулахдаа бас сонголт өг (ж: Болроо чи компютер дээр хэдэн минут суумаар байна уу эсвэл гоё харандаа авах уу? гм).
3. Асуудлыг шийдвэрлэх чадваруудыг зааж өг (загвар хичээл оруулах)
-
Хүүхдэд асуудлыг ухаалгаар шийдвэрлэж чадварыг хөгжүүлэхэд тусалдаг маш олон төрлийн хичээл, сургалтын арга барилууд байдаг. Эдгээр чадваруудыг нэг хүүхдэд, жижиг бүлэгт, эсвэл нийт ангид зэрэг янз бүрийн байдлаар заах боломжтой.
-
Асуудлыг ухаалгаар шийдвэрлэх чадваруудыг хөгжлүүлэх хичээлийг тогтмол хувиараар заахаас гадна хүүхдүүдийг дүрд орон сургуулиулбал илүү үр дүнтэй байдаг.
-
Хүүхдүүд заасан зүйлийг хэрэгжүүлээгүй үед тухайн нөхцөл байдал, маргааныг яаж өөрөөр шийдвэрлэж болох байсныг асууж дүрд орон сургуулилаарай.
-
Сурган хүмүүжүүлэгч нар өөрсдөө асуудлыг хэрхэн ухаалгаар шийдвэрлэх чадварыг үлгэрлэн үзүүлэх боломж бүрийг ашиглах, үлгэрлэснийхээ дараагаар үүнийгээ хүүхдэд тайлбарлаж өгөөрэй.
4. Хүүхэдтэй ангиас гарч коридорт ярилц
-
“Х гараад надтай коридорт уулзаадхаач” гэх зэргээр тайван саармаг, заналхийлээгүй дуу хоолойгоор хэл
-
Энэ арга барил нь маш их тэвчээртэй байдал, өөрийгөө удирдах чадвар шаарддагийг сана
5. Хүүхдийг сатааруул
-
Зүгээр л хүүхдэд юу хийх хэрэгтэй байсан, яаж хийх хэрэгтэй байсан, ангийн дүрэм зэргийг хэл
-
Сатааруулах үг 2 өгүүлбэрээс хэтрэх ёсгүй
-
Товч бөгөөд тодорхой хэллэг хэрэглэ
-
Сатааруулга нь нүд рүү нь харах, хоорондын зайгаа өөрчлөх зэрэг үгэн биш хэлбэрээр байж болно
6. Харилцааны чадвар зааж өг
-
Харилцааны чадварын хичээлийг ангид бүхэлд нь, хэсэг бүлэг хүүхдэд болох аль нэг хүүхдэд ганцаарчлан зааж өгч болно
-
Харилцааны чадвар гэдэгт биеэ хэрхэн зөв авч явах, бусдыг сонсох чадвар, эелдэг байх, бусдыг ойлгох, бусдад хүндэтгэлтэй хандах, бусадтай хуваалцах чадвар, бусадтай аливаа зүйлийг ээлжлэн хийх чадвар, тохиромжтой үг хэрэглэх, тохиромжтой байдлаар бусдад хүрэх, ангид, сургууль дээр биеэ хэрхэн авч явах зэрэг маш олон янзын сэдэвтэй байж болно.
-
Харилцааны чадвар зааж өгөх ба үлгэрлэх боломж бүрийг ашигла (хүүхдийг хараал хэлэх, бусад хүүхэд тухайн хүүхэдтэй тоглохоос татгалзах, нэг хүүхэд нөгөөдөө туслах үед гм)
-
Хүүхэдтэй тусад нь уулзаж тэдний гаргасан үйлдэл бусдад яаж нөлөөлж болох, ямар зан авир бусад хүүхдийг тухайн хүүхэдтэй нөхөрлөхөд нөлөөлөхийг асуу.
8. Хүүхдүүдийг хос хосоор даалгавар хийлгэ:
-
Ингэхдээ тухайн хүүхдэд сайн үлгэр дууриал болох хүүхдийг хосоор сонго
-
Хосоор сонгосон хүүхэдтэй тусад нь аминчлан уулзаж яагаад түүнийг хосоор сонгосон бөгөөд юу хийлгэхийг хүсэж буйгаа тайлбарлаж өг.
-
Хос 2 хүүхдэд хамтад нь тэр хоёрын хослуулж буй зорилго ба юу хийхийг хүсэж байгаа тайлбарла.
-
Та нэгээс олон хүүхдийг хослуулж болно
9. Тайвшруулах арга барил зааж өг
-
Гүнзгий амьсгал авч гаргах, 10 хүртэл тоолох зэрэг тайвшрах арга бариулуудыг ангид нийтэд нь зааж өгч, сургуулилуулах
-
Заах, хэрэгжүүлэхийг хүсэж буй тайвруулах арга барилыг хэрхэн хийх зааврыг томоор хэвлэн анги дээр бүх хүүхэд харах боломжтой байдлаар өлгө.
-
Хүүхдүүдэд бүх хүн заримдаа стрессдэж, уурлаж, бухимдаж, санаа зовдог бөгөөд энэ үед өөрийгөө тайвшруулах арга хэрэглэх нь хэвийн бөгөөд ухаалаг үйлдэл гэдгийг тайлбарла.
-
Хүүхдүүдэд стрессдэж, уурлаж, бухимдаж, санаа зовох үед зонхилон илэрдэг шинжүүдийг тайлбарла (гараа зангидах, амьсгаадах, уйлах, хөлрөх гм)
-
Хүүхдүүдэд стрессдэж, уурлаж, бухимдаж, санаа зовох үедээ ямар нэг бодлогогүй үйлдэл хийлгүй 5 болон түүнээс дээш гүнзгий амьсгал авахыг хийж үзүүл.
