Хүүхдээ Аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношлогдсоны дараа ээж аавуудын сэтгэл санаа удаан хугацаанд санаа зовниж эргэлзэж байсан бол оношоо мэдсэндээ харьцангуй тайвширдаг бол зарим ээж аавууд маш ихээр хямарч сэтгэлээр унадаг. Бид таныг ойлгож байна.
Та мянган мянган онцгой хүүхдүүдтэй хүчирхэг ээж аавуудын нэг болж үргэлж итгэл найдвараа алдалгүйгээр илүү хүчирхэг байж онцгой төрсөн хүүхэддээ сайхан ирээдүйг бэлэглэх аялал энэ мөчид эхэлж байна.

СЭТГЭЛ САНААНЫ ХЯМРАЛАА ДАВАН ТУУЛАХ

АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГТЭЙ ХОЛБООТОЙ БУСАД ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД
Аутизм ба Бусад Онцгой Хүүхдүүдийн Академи нь олон улсын стандартын оношилгоо, үнэлгээ болон интервенцийн эмчилгээг явуулахаас гадна нэмэлтээр аутизмтай хүүхдүүдийн ээж аавуудад зориулсан сургалтууд; сургууль, цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагуудад зориулсан мэргэжлийн зөвлөгөө, эмч эмнэлгийн байгууллагад зориулсан зөвлөгөө сургалтууд, тусгай боловсролын багш боловсон хүчин бэлтгэдэг их сургуулийн багш нартай хамтран тусгай боловсролыг хөгжүүлэх, багш боловсон хүчин бэлдэх, олон улсын хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж аутизмын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон үйл ажиллагааг хийж байна.
Аутизмтай хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулсан
нэмэлт үйлчилгээнүүдээс
Аутизмтай хүүхэдтэй гэр бүлд зориулсан сургалт
Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулсан "Аутизм - Хүүхдийнхээ хэл яриа харилцааг хөгжүүлж зан авирын бэрхшээлүүдтэй тэмцэх аргууд" сэдэвт дадлага бүхий 4 цагийн дадлагатай АВА сургалтыг зохион байгуулдаг.


Хэл яриаг дэмжих,
орлуулах аргууд
Манай байгууллага нь аутизмын хүрээний эмгэгтэй болон аман хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд (насанд хүрэгчид) зориулсан хэл яриаг дэмжих болон орлуулах хэрэгслүүдийг сургалтын хамт санал болгоно. Бид 1) Өндөр технологийн буюу ярианы аппликейшн, тусгай төхөөрөмж 2) Бага технологийн буюу зурган харилцааны хэрэгслийг санал болгож байна. Эдгээрийг хэрэглэснээр амаараа ярьж эхлэх эсвэл аман ярианы хөгжил хурдсах, харилцаа, зан авир сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой нотолгоонд суурилсан интервенцийн эмчилгээний бүтээгдэхүүнүүд юм.

