Хүүхдээ Аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношлогдсоны дараа ээж аавуудын сэтгэл санаа удаан хугацаанд санаа зовниж эргэлзэж байсан бол оношоо мэдсэндээ харьцангуй тайвширдаг бол зарим ээж аавууд маш ихээр хямарч сэтгэлээр унадаг. Бид таныг ойлгож байна.
Та мянган мянган онцгой хүүхдүүдтэй хүчирхэг ээж аавуудын нэг болж үргэлж итгэл найдвараа алдалгүйгээр илүү хүчирхэг байж онцгой төрсөн хүүхэддээ сайхан ирээдүйг бэлэглэх аялал энэ мөчид эхэлж байна.

СЭТГЭЛ САНААНЫ ХЯМРАЛАА ДАВАН ТУУЛАХ

ЗАН АВИРЫН АСУУДЛУУДЫГ ЗАСАХАД ТУСЛАХ НОМУУД
Хүүхдийнхээ зан авирын асуудалтай тэмцэх эцэг эхчүүдийн хувьд хамгийн хэцүү бэрхшээлийн нэг байдаг. Тэгвэл зан авирын зарим асуудалд доорх номууд тусалж чадна.

Амралт авсан нь
Хүүхэд тань өдөр тутам хийх хэрэгтэй чухал зүйлсийг яагаад хийх ёстой гэдгээ ойлгохгүй зөрүүдэлдэг бол энэ номыг хамтдаа уншаарай.

Гар цохих зориулалтгүй
Энэ ном хүүхдэд бусдыг цохих зэрэг хүчирхийлэл нь хэзээ ч зөв үйлдэл болохгүйг заахаас гадна, уур бухимдал ба бусад мэдрэмжээ хянаж зохицуулж сурахад туслана.

Лууг цайнд урьж болохгүй
Хүүхдэд галын аюулгүй байдлын тухай зааж сурахад энэхүү номыг ашиглаарай.
