Хүүхдээ Аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношлогдсоны дараа ээж аавуудын сэтгэл санаа удаан хугацаанд санаа зовниж эргэлзэж байсан бол оношоо мэдсэндээ харьцангуй тайвширдаг бол зарим ээж аавууд маш ихээр хямарч сэтгэлээр унадаг. Бид таныг ойлгож байна.
Та мянган мянган онцгой хүүхдүүдтэй хүчирхэг ээж аавуудын нэг болж үргэлж итгэл найдвараа алдалгүйгээр илүү хүчирхэг байж онцгой төрсөн хүүхэддээ сайхан ирээдүйг бэлэглэх аялал энэ мөчид эхэлж байна.

СЭТГЭЛ САНААНЫ ХЯМРАЛАА ДАВАН ТУУЛАХ

ХАРИЛЦААНЫ ЧАДВАР ХӨГЖҮҮЛЭХЭД ТУСЛАХ НОМУУД
Харилцааны чадвар нь бусадтай эрүүл харилцааг үүсгэх, найз нөхөдтэй болох, асуудал маргааныг шийдвэрлэхэд тусалдаг тул хүүхдийн аз жаргал, амжилтад чухал нөлөөтэй байдаг. Харин харилцааны чадвар хөгжүүлэхэд чиглэсэн хүүхдийн номууд нь энэ чухал чадварыг хөгжүүлэхэд туслах үр дүн сайтай аргуудын нэг билээ.

Мууранд хандах хандлага
Нохой ба муурын хөгжилтэй харилцааны тухай энэхүү номоор дамжуулан хүүхдэдээ биеэ зөв авч явах тухай чухал ойлголтуудыг сургаарай.

Гадуурхагч тугал
Хүүхдэд бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч сурч, үнэ цэнийг ойлгох, EQ хөгжүүлэхэд энэхүү номыг ашиглаарай.

Чамд ч гэсэн хайртай
Нөхөрлөл гэж юу болох, бусадтай найз болоход туслах эсвэл саад болох үйлдлүүдийн тухай энэ номоор дамжуулан хүүхдэдээ сургаарай.
