Хүүхдээ Аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношлогдсоны дараа ээж аавуудын сэтгэл санаа удаан хугацаанд санаа зовниж эргэлзэж байсан бол оношоо мэдсэндээ харьцангуй тайвширдаг бол зарим ээж аавууд маш ихээр хямарч сэтгэлээр унадаг. Бид таныг ойлгож байна.
Та мянган мянган онцгой хүүхдүүдтэй хүчирхэг ээж аавуудын нэг болж үргэлж итгэл найдвараа алдалгүйгээр илүү хүчирхэг байж онцгой төрсөн хүүхэддээ сайхан ирээдүйг бэлэглэх аялал энэ мөчид эхэлж байна.

СЭТГЭЛ САНААНЫ ХЯМРАЛАА ДАВАН ТУУЛАХ

АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГИЙН ОНОШИЛГОО
Манай оношилгоо, үнэлгээний онцлогууд
ОЛОН УЛСЫН ТҮВШНИЙ МЭРГЭЖИЛТЭН, ЭМЧ
Солонго эмч нь бүх оношилгоогоо өөрөө хийдэг ба олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нарийвчилсан байдлаар оношилгооны дүгнэлтийг гаргаж, хөгжлийг нөхөх нарийвчилсан зөвлөгөө, сургалтыг багтаасан байдаг.

ОНОШИЛГООГ ЦОГЦООР НЬ ХИЙДЭГ
Аутизмын хүрээний эмгэгийг оношлохдоо Аутизмтай эсэх, хүнд хөнгөний зэргийг тогтоохоос гадна Аутизмын үед илэрдэг гол шинжүүд болох
1) Хэл ярианы хоцрогдол
2) Зан авирын бэрхшээл
3) Сурахад саад учруулагч хүчин зүйлсийг давхар үнэлдэг.

БУСАД ХӨГЖЛИЙН ЭМГЭГИЙН ҮНЭЛГЭЭ
Аутизмын хүрээний эмгэг нь нийт 13 ангилалын хөгжлийн эмгэгийн нэг бөгөөд хэрэв үнэлгээний хугацаанд Аутизмын хүрээний эмгэг үгүйсгэгдвэл бусад хөгжлийн эмгэгийн үнэлгээг нэмэлт төлбөргүйгээр давхар хийж оношийг тавьдаг. Иймд хүүхэд аутизмгүй атлаа бусдаас өөр байх үед ээж аавууд өөр эмч, эмнэлэг хайх шаардлагагүй юм.
ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН СУРГАЛТ
Хүүхдээ аутизмтай хөгжлийн эмгэгтэй гэж оношлуулсан ээж аавууд дараа нь яах ёстой, яаж хүүхдийнхээ хоцрогдлыг нөхөх, эмчлэх талаар мэдэхгүй сандарч эхэлдэг.
Манай цогц оношилгоонд орсон ээж аавуудад зориулсан яг тухайн хүүхдийн онцлогт тохирсон сургалт байдаг.

ГАНЦААРЧИЛСАН ЗӨВЛӨГӨӨ АВАХ БОЛОМЖ
Солонго эмч нь АНУ болон Австрали улсуудад хүний их эмчээр суралцаж, дадлагажин ажиллаж, Аутизм болон хөгжлийн эмгэгийн олон улсын дадлага туршлагатай мэргэжилтэн бөгөөд оношилгоонд хамрагдсан ээж аавууд хүүхдийнхээ оноштой холбоотой ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой..
Оношилгооны үе шат
01. Холбогдох
Бидэнтэй
76 777 888 дугаарт холбогдож мэдээлэл авах
02. Цаг авах
76 777 888 дугаарт залгах эсвэл facebook page-д холбогдох
03. Бэлтгэл
Оношилгооны бэлтгэлийг манайхаас илгээсэн зааварчилгааны дагуу хийх
04. Оношилгоо
Оношилгоо, үнэлгээ 80 минутын турш үргэлжлэнэ.
Ээж аавуудын асуумж онлайн хэлбэрээр 45-60 минут хийгдэнэ.
Хэрвээ хүүхэд оношилгооны өдөр эцсийн онош тавихад хангалттай хэмжээний бүх чадварын үнэлгээг хийлгэх боломжгүй байсан бол дахин өөр өдөр товлож дутуу хийгдсэн үнэлгээнүүдийг гүйцээн хийнэ.
05. Боловсруулалт
06. Сургалт
07. Зөвлөгөө
Аутизмын ба бусад хөгжлийн эмгэгийн үнэлгээ + Нэмэлт үнэлгээний эцсийн дүгнэлт гаргах хугацаа нь 7 өдөр байдаг. Нэмэлт мэдээлэл шаардлагатай бол энэ хугацаанд ахин холбогдоно.
Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй ээж аавуудад зориулсан онлайн 5 өдрийн дадлагатай, сургалтанд хамрагдана.
Хүүхдийнхээ онош, үнэлгээ, зөвлөгөө, АВА интервенци эмчилгээтэй холбоотой нарийвчилсан зөвлөгөөг Солонгоо эмчээс авах боломжтой.
Аутизмын ба хөгжлийн эмгэгийн оношилгоо, үнэлгээ, эцэг эхийн сургалтын багц


Манай Аутизмын цогц оношилгооны багцад дараах үйлчилгээнүүд багтаана:
1) Аутизмтай эсэхийг олон улсын стандарт оношилгооны аргаар үнэлэн тогтоох
2) Хүүхдийн хэл яриа болон харилцаа хөгжихөд чухал шаардлагатай чадваруудын үнэлгээ (аутизм болон хөгжлийн эмгэгтэй хүүхдүүдэд чухал хамааралтай үнэлгээ),
3) Хэл яриа ба хүүхдийн хөгжил ба сурах үйл явцад саад учруулагч зан авирын нарийвчилсан үнэлгээ (аутизм болон хөгжлийн эмгэгтэй хүүхдүүдэд чухал хамааралтай үнэлгээ)
4) Хэл ярианы хөгжил ба сурах үйл явцад нөлөөлөгч хүчин зүйлүүдийн үнэлгээ (аутизм болон хөгжлийн эмгэгтэй хүүхдүүдэд чухал хамааралтай үнэлгээ)
5) Эцэг эхчүүдэд аутизмтай хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах тухай 5 өдрийн онлайн видео сургалт, сурсанаа баталгаажуулах дадлага хичээл
6) Онлайн сургалтыг амжилттай дуусгасны дараа Солонгоо эмчтэй webinar хэлбэрээр (онлайнаар шууд холбогдон) ганцаарчилсан 15-20 минутын сургалтыг сурсан зүйлээ баталгаажуулах, хүүхэд дээрээ хэрэгжүүлж байх үедээ зөвлөгөө авах, нэмэлт асуултанд хариулт авах
Үнэлгээ оношилгооны үйл явц:
1) Ээж аавуудын бэлтгэл хэсэг буюу онлайн хэлбэрээр хүүхдийнхээ талаар нарийвчилсан асуултуудад хариулах (Нийт 30-45 минут хүртэл хугацаа шаардлагатай бөгөөд хүүхдийн үнэлгээ хийгдэхээс 1 хоногийн өмнө дуусгасан байх)
2) Хүүхдийн аутизмын болон хөгжлийн эмгэгийн оношилгоо, үнэлгээ 80 минутын турш үргэлжлэнэ. Үнэлгээний өрөө нь хүүхдийн анхаарлыг татах зориулалттайгаар тусгайлан тохижуулагдсан байдаг бөгөөд хэрвээ ирсний дараа эхэн үедээ хүүхэд уйлах эсвэл ээж ааваасаа салахгүй тэврээд байгаа тохиолдолд анхаарал нь өөр зүйлд сатаарах хүртэл ээж аав нь 5-10 минут түр байж байгаад үнэлгээний өрөөнөөс гарна. (Дийлэнх тохиолдолд хүүхэд 2-3 минутын дараа анхаарал нь сатаараад үлддэг)
3) Аутизмын эсвэл бусад хөгжлийн эмгэгийн үнэлгээг манай байгууллага дээр хийгдсэний дараа а) Хүүхдийн аутизмын үнэлгээний үзүүлэлт тус бүрийг гаргах б) Хэл ярианы түвшинг нийт 8-9 үзүүлэлтээр нарийвчлан гаргах, в) Аутизмтай хүүхдэд байдаг зан авирын бэрхшээлийн үнэлгээний дүгнэлт, г) Хэл яриа болон сурах үйл явцад саад учруулагч хүчин зүйлийн дүгнэлт, д) Хүүхдийн ерөнхий дүгнэлтийг гаргах болон тусгайлсан зөвлөгөөг боловсруулах гэсэн үе шатууд явагддаг тул үнэлгээний нийт хугацаа 4-5 өдөр байдаг.
Жич: Хэрвээ хүүхэд оношилгооны өдөр эцсийн онош тавихад хангалттай хэмжээний бүх чадварын үнэлгээг хийлгэх боломжгүй байсан бол дахин өөр өдөр товлож дутуу хийгдсэн үнэлгээнүүдийг гүйцээн хийнэ.

