Хүүхдээ Аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношлогдсоны дараа ээж аавуудын сэтгэл санаа удаан хугацаанд санаа зовниж эргэлзэж байсан бол оношоо мэдсэндээ харьцангуй тайвширдаг бол зарим ээж аавууд маш ихээр хямарч сэтгэлээр унадаг. Бид таныг ойлгож байна.
Та мянган мянган онцгой хүүхдүүдтэй хүчирхэг ээж аавуудын нэг болж үргэлж итгэл найдвараа алдалгүйгээр илүү хүчирхэг байж онцгой төрсөн хүүхэддээ сайхан ирээдүйг бэлэглэх аялал энэ мөчид эхэлж байна.

СЭТГЭЛ САНААНЫ ХЯМРАЛАА ДАВАН ТУУЛАХ

ХЭЛ ЯРИАНЫ ЧАДВАР ХӨГЖҮҮЛЭХЭД ТУСЛАХ НОМУУД

Өөрийн гэсэн өнгө
Энгийн боловч ойлгомжтой байдлаар хүүхдийн анхаарал татахуйц зураг дүрслэлтэй энэ номыг ашиглан хүүхдэд өнгөний ойлголтыг сонирхолтой байдлаар заах боломжтой.

Хүрэн баавгай, хүрэн баавгай чи юу харж байна вэ?
Өнгөний ойлголт ба амьтдын нэршлийг сонирхолтой байдлаар заах боломжтой.

Толгойноос хөл хүртэл
Амьтны нэр, биеийн эрхтнүүдийг сонирхолтой байдлаар заахаас гадна аливаа зүйлийг сурах чадварын нэг болох хөдөлгөөн дуурайх чадварыг заах боломжтой.

Алгаа таш
Эд эрхтэн ба өргөн хэрэглээний үйлдлүүдийг сонсож гүйцэтгэж сургахад ашиглаарай.

Мэдрэмжүүд
Мэдрэмж гэж юу болох, ямар ямар мэдрэмжүүд байдаг, өөрт төрсөн мэдрэмжүүдийг хэрхэн хянах хэрэгтэйг тайлбарлаж ойлгуулахад хүүхдэд тань тусална.

Цагаан баавгай, цагаан баавгай чи юу сонсож байна?
Зарим амьтдыг нэрлэх, тэдний гаргадаг дуу авиаг ярилцаж хүүхэдтэй хамт дуурайн дуугарахыг хичээснээрээ хүүхдийг авиа дуурайж хэлэх, улмаар үгээрээ ярих боломжийг дэмжинэ.
