top of page

АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГИЙН ОНОШИЛГОО

​Манай оношилгоо, үнэлгээний онцлогууд

ОЛОН УЛСЫН ТҮВШНИЙ МЭРГЭЖИЛТЭН, ЭМЧ

Солонго эмч нь бүх оношилгоогоо өөрөө хийдэг ба олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нарийвчилсан байдлаар оношилгооны дүгнэлтийг гаргаж, хөгжлийг нөхөх нарийвчилсан зөвлөгөө, сургалтыг багтаасан байдаг.

iPad-512 copy.png

ОНОШИЛГООГ ЦОГЦООР НЬ ХИЙДЭГ

Аутизмын хүрээний эмгэгийг оношлохдоо Аутизмтай эсэх, хүнд хөнгөний зэргийг тогтоохоос гадна Аутизмын үед илэрдэг гол шинжүүд болох

1) Хэл ярианы хоцрогдол

2) Зан авирын бэрхшээл

3) Сурахад саад учруулагч хүчин зүйлсийг давхар үнэлдэг.

Screen Shot 2020-03-03 at 7.08.08 PM.png

БУСАД ХӨГЖЛИЙН ЭМГЭГИЙН ҮНЭЛГЭЭ

Аутизмын хүрээний эмгэг нь нийт 13 ангилалын хөгжлийн эмгэгийн нэг бөгөөд хэрэв үнэлгээний хугацаанд Аутизмын хүрээний эмгэг үгүйсгэгдвэл бусад хөгжлийн эмгэгийн үнэлгээг нэмэлт төлбөргүйгээр давхар хийж оношийг тавьдаг. Иймд хүүхэд аутизмгүй атлаа бусдаас өөр байх үед ээж аавууд өөр эмч, эмнэлэг хайх шаардлагагүй юм.

ГЭР БҮЛД  ЗОРИУЛСАН СУРГАЛТ

Хүүхдээ аутизмтай хөгжлийн эмгэгтэй гэж оношлуулсан ээж аавууд дараа нь яах ёстой, яаж хүүхдийнхээ хоцрогдлыг нөхөх, эмчлэх талаар мэдэхгүй сандарч эхэлдэг.

Манай цогц оношилгоонд орсон ээж аавуудад зориулсан яг тухайн хүүхдийн онцлогт тохирсон сургалт байдаг.

Screen Shot 2020-03-03 at 7.07.49 PM cop

ГАНЦААРЧИЛСАН ЗӨВЛӨГӨӨ АВАХ БОЛОМЖ

Солонго эмч нь АНУ болон Австрали улсуудад хүний их эмчээр суралцаж, дадлагажин ажиллаж, Аутизм болон хөгжлийн эмгэгийн олон улсын дадлага туршлагатай мэргэжилтэн бөгөөд оношилгоонд хамрагдсан ээж аавууд хүүхдийнхээ оноштой холбоотой ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.. 

​Оношилгооны үе шат

01. Холбогдох

Бидэнтэй

76 777 888 дугаарт холбогдож мэдээлэл авах

02. Цаг авах

76 777 888 дугаарт залгах эсвэл facebook page-д  холбогдох

03. Бэлтгэл

Оношилгооны бэлтгэлийг манайхаас илгээсэн зааварчилгааны дагуу хийх

04. Оношилгоо

Оношилгоо, үнэлгээ 80 минутын турш үргэлжлэнэ.

Ээж аавуудын асуумж онлайн хэлбэрээр 45-60 минут хийгдэнэ.

Хэрвээ хүүхэд оношилгооны өдөр эцсийн онош тавихад хангалттай хэмжээний бүх чадварын үнэлгээг хийлгэх боломжгүй байсан бол дахин өөр өдөр товлож дутуу хийгдсэн үнэлгээнүүдийг гүйцээн хийнэ.

05. Боловсруулалт

06. Сургалт

07. Зөвлөгөө

Аутизмын ба бусад хөгжлийн эмгэгийн үнэлгээ + Нэмэлт үнэлгээний эцсийн  дүгнэлт гаргах хугацаа нь 7 өдөр байдаг. Нэмэлт мэдээлэл шаардлагатай бол энэ хугацаанд ахин холбогдоно.

Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй ээж аавуудад зориулсан онлайн 5 өдрийн дадлагатай, сургалтанд хамрагдана.

Хүүхдийнхээ онош, үнэлгээ, зөвлөгөө, АВА интервенци эмчилгээтэй холбоотой нарийвчилсан зөвлөгөөг Солонгоо эмчээс авах боломжтой.

​Аутизмын ба хөгжлийн эмгэгийн оношилгоо, үнэлгээ, эцэг эхийн сургалтын багц 

test.jpg
main page.jpg

Манай Аутизмын цогц оношилгооны багцад дараах үйлчилгээнүүд багтаана:

1) Аутизмтай эсэхийг олон улсын стандарт оношилгооны аргаар үнэлэн тогтоох

2) Хүүхдийн хэл яриа болон харилцаа хөгжихөд чухал шаардлагатай чадваруудын үнэлгээ (аутизм болон хөгжлийн эмгэгтэй хүүхдүүдэд чухал хамааралтай үнэлгээ),

3) Хэл яриа ба хүүхдийн хөгжил ба сурах үйл явцад саад учруулагч зан авирын нарийвчилсан үнэлгээ (аутизм болон хөгжлийн эмгэгтэй хүүхдүүдэд чухал хамааралтай үнэлгээ)

4) Хэл ярианы хөгжил ба сурах үйл явцад нөлөөлөгч хүчин зүйлүүдийн үнэлгээ (аутизм болон хөгжлийн эмгэгтэй хүүхдүүдэд чухал хамааралтай үнэлгээ)

5) Эцэг эхчүүдэд аутизмтай хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах тухай 5 өдрийн онлайн видео сургалт, сурсанаа баталгаажуулах дадлага хичээл

6) Онлайн сургалтыг амжилттай дуусгасны дараа Солонгоо эмчтэй webinar хэлбэрээр (онлайнаар шууд холбогдон) ганцаарчилсан 15-20 минутын сургалтыг сурсан зүйлээ баталгаажуулах, хүүхэд дээрээ хэрэгжүүлж байх үедээ зөвлөгөө авах, нэмэлт асуултанд хариулт авах

Үнэлгээ оношилгооны үйл явц:

1) Ээж аавуудын бэлтгэл хэсэг буюу онлайн хэлбэрээр хүүхдийнхээ талаар нарийвчилсан асуултуудад хариулах (Нийт 30-45 минут хүртэл хугацаа шаардлагатай бөгөөд хүүхдийн үнэлгээ хийгдэхээс 1 хоногийн өмнө дуусгасан байх)

2) Хүүхдийн аутизмын болон хөгжлийн эмгэгийн оношилгоо, үнэлгээ 80 минутын турш үргэлжлэнэ. Үнэлгээний өрөө нь хүүхдийн анхаарлыг татах зориулалттайгаар тусгайлан тохижуулагдсан байдаг бөгөөд хэрвээ ирсний дараа эхэн үедээ хүүхэд уйлах эсвэл ээж ааваасаа салахгүй тэврээд байгаа тохиолдолд анхаарал нь өөр зүйлд сатаарах хүртэл ээж аав нь 5-10 минут түр байж байгаад үнэлгээний өрөөнөөс гарна. (Дийлэнх тохиолдолд хүүхэд 2-3 минутын дараа анхаарал нь сатаараад үлддэг)

3) Аутизмын эсвэл бусад хөгжлийн эмгэгийн үнэлгээг манай байгууллага дээр хийгдсэний дараа а) Хүүхдийн аутизмын үнэлгээний үзүүлэлт тус бүрийг гаргах б) Хэл ярианы түвшинг нийт 8-9 үзүүлэлтээр нарийвчлан гаргах, в) Аутизмтай хүүхдэд байдаг зан авирын бэрхшээлийн үнэлгээний дүгнэлт, г) Хэл яриа болон сурах үйл явцад саад учруулагч хүчин зүйлийн дүгнэлт,   д) Хүүхдийн ерөнхий дүгнэлтийг гаргах болон тусгайлсан зөвлөгөөг боловсруулах гэсэн үе шатууд явагддаг тул үнэлгээний нийт хугацаа 4-5 өдөр байдаг.

Жич: Хэрвээ хүүхэд оношилгооны өдөр эцсийн онош тавихад хангалттай хэмжээний бүх чадварын үнэлгээг хийлгэх боломжгүй байсан бол дахин өөр өдөр товлож дутуу хийгдсэн үнэлгээнүүдийг гүйцээн хийнэ.

Манай үнэлгээ, оношилгоо болон сургалтанд хамрагдсан ээж аавуудын сэтгэгдлээс

БИДНИЙ ТАЛААР СЭТГЭГДЭЛЭЭС

Сайн байцгаана уу? Манай төвд өсөн торниж буй хүүхдүүд дунд онцгой содон хүүхдүүд олон бий. Тэдний нэг бол манай 5 настай хүү А юм. Хоёр жилийн өмнөөс хүүхдийн маань шинж тэмдгүүд илрэх болж, Аутизмтай хэмээн таамаглагдах болсон. Том болохын хэрээр шинж тэмдэгүүд нь тодорч, асарч хүмүүжүүлэхэд ч олон асуудлууд тохиолдох болсон. Хүүхдийнхээ асуудлаар олон төв, эмнэлэг, сувилалд хандсан бөгөөд бидний нөхцөл байдлыг хамгийн ихээр ойлгон, хүлээн авч, бидэнд гүн туслалцаа үзүүлсэн танай хамт олонд гүнээ талархаж байгаагаа илэрхийлмээр байна. 

Зөвхөн хүүхдэд маань цогц оношлогоо хийгээд зогсохгүй, асран хамгаалагчдад чиглэсэн сургалт, зөвлөгөө нь маш их үр дүнтэй санагдсан. Учир нь би аутизмын шинж тэмдэг илрээд байсан хүүхэддээ гадаад дотоодын олон арга хэрэгслийг ашиглаж, эм эмэн эмчилгээнд ч хамрагдуулж байсан ч үр дүн багатай байсан бол Аутизм ба онцгой хүүхдүүдийн академийн нэг удаагийн сургалтанд хамрагдаж, тэгэхэд сурсан арга зүйгээрээ хүүхэдтэй ажиллахад хүү маань анх удаа "Багдаа би биден идье дэхүү" гэж бүтэн өгүүлбэрийг хэлсэн үр дүнг үзүүлсэн юм.

Магадгүй бидэнд нөхцөл бололцоо байгаад тэр онцгой хүүхдээ анх шинж тэмдэг илэрч эхлэсэн үед оношлуулж, энэхүү аргыг ашиглан, арга зүйн дагуу явсан бол, илүү эрт мэдсэн бол одоогийнхоос ч илүү үр дүн гарах байж дээ гэсэн бодлыг энэхүү аргын ач тусаар хөгжиж чадсан хүүхдүүдийн судалгаа төрүүлдэг. Аутизмын хам шинж хэдийгээр бүрэн эдгэхгүй ч хөгжүүлж болдог.

Би хүүхдээ оношлогоонд хамрагдуулаад явж байхдаа хамт оношлогоонд орсон хүүхдүүдийн аав, ээжүүдээр үнэхээр их бахархах сэтгэгдэл төрсөн. Тэд хүүхдээ бусдаас онцгой байгаад нь маш их сэтгэл зовдог, гуниглаж гутардаг, зарим нь өөрсдийгөө буруутгадаг ч байдал анзаарагдсан. Гэтэл тийм онцгой хүүхдэд хамгийн их шаардлагатай анхаарал халамж гэдэг зүйлийг тэдгээр эцэг эхчүүд үргэлж өгч байна шүү дээ. Харин Аутизм ба онцгой хүүхдүүдийн академи бол тэдгээр төөрөлдөж будилсан ээж аавуудыг зөв замд нь хөтөлж, амьдралын өнгийг нь буцаан гэрэлтүүлдэг газар юм гэсэн сэтгэгдэл төрсөн шүү. 

А хүү маань ABA аргын ачаар бусадтай харилцах чадвар, өөрийгөө илэрхийлэх чадвараа дээшлүүлж, эерэг сэтгэл хөдлөлийн илэрхийлэл нь нэмэгдсээр байна. Та бүхэнд баярлалаа.

—  Өнөр бүл хүүхдийн төвийн сэтгэл зүйч Д. Халиун

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

976-8911 7729

autismacademy.mn@gmail.com

  • Facebook

сошиал хуудас

ХАЯГ БАЙРШИЛ

Улаанбаатар, СБД, 7-р хороо, Эрхүүгийн Гудамж 10/2, Аутизм Онцгой Хүүхдүүдийн Академи

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2024

"Autism and Other Exceptional Children's Academy"

bottom of page