top of page

ӨӨРТӨӨ ИТГЭЖ, ТУУШТАЙ БАЙХ ЧАДВАР ХӨГЖҮҮЛЭХЭД ТУСЛАХ НОМУУД

Бид хүүхдүүдээ өөртөө итгэлтэй байхыг хүсдэг ч нийгмийн дарамт, бусдын үзэл бодол үүнд байнга сөргөөр нөлөөлж байдаг (ялангуяа хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй хүүхдүүдэд). Иймд хүүхэд өөрийгөө хэн гэдэгтээ дуртай байх, ямар ч бэрхшээлтэй тулгарсан даван туулна гэдэгтээ итгэдэг байхыг зааж сургах эртдэхгүй. Энэхүү ном нь өөртөө итгэхийн ач холбогдлын тухай ойлгож унших ярилцах боломжийг олгоно.

Screen Shot 2022-11-24 at 16.49.53.png

Өнхөрч сурсан нь

Тууштай байх, бууж өгөхгүй олон янзаар оролдох, өөрийн сэтгэл хөдлөлийг танин мэдэж, удирдсанаар хүссэн зорилгодоо хүрч болохыг энэ номоор дамжуулан хүүхдэдээ зааж өгөөрэй.

Screen Shot 2022-11-24 at 16.48.58.png

Томоор мөрөөд Буянаа минь

Болхи, эв хавгүй, юунд ч авьяасгүй мэт санагддаг Буянаа олон зүйлийг туршсаны эцэст мөсөн коток дээр гулгаж үзэхдээ өөртөө итгэж эхэлсэн тухай хөөрхөн түүхийг хүүхэдтэйгээ хамт уншаарай.

Screen Shot 2022-11-24 at 16.49.35.png

Чи гайхалтай жаргалтай байх 10 арга

Хүүхэд бүр өөр өөрийнхөөрөө онцгой бөгөөд гайхалтай. Мөн хүүхэд бүрд аз жаргалтай, амжилттай амьдрахад шаардлагатай бүх зүйл байдаг гэдгийг ойлгуулахад энэ номыг ашиглаарай.

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

976-8911 7729

autismacademy.mn@gmail.com

  • Facebook

сошиал хуудас

ХАЯГ БАЙРШИЛ

Улаанбаатар, СБД, 7-р хороо, Эрхүүгийн Гудамж 10/2, Аутизм Онцгой Хүүхдүүдийн Академи

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2024

"Autism and Other Exceptional Children's Academy"

bottom of page